bohemian

“Bohemian Rhapsody” киноны зарим хэсгийг хасч, Хятадад гаргана

Хятад улсын сонгогдсон хэд хэдэн кино театрт алдарт дуучин Фрэдди Меркуригийн амьдралаас сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” кино гарахаар болоод байна. Гэхдээ кино дээрх бүх үнсэлт болоод эрэгтэй хүмүүсийн нэг нэгнээ гэх хайр сэтгэлийг хассан байдлаар хүрэх юм.

“The Hollywood Reporter” сайтын нийтлэл дээр Хятадын кино театрууд бүх “гей” хэсэг болоод мансууруулах бодистой холбоотой хэсгүүдийг хасахаар болсон тухай мэдээлжээ. Энэ бүх үйл ажиллагааг “SAPPRFT” буюу Хэвлэл мэдээлэл, радио, телевиз, киноны төрийн захиргаанаас хариуцдаг бөгөөд өмнө хэд хэдэн сонирхолтой хасалт болоод өвөрмөц арга хэмжээ авч байжээ.

Оскарын наадмын тайзан дээрээс хэлсэн Рами Малекын хэлсэн “гей хүмүүс” гэх үгийг “тусгай бүлэг” гэж орчуулснаараа нэлээн шүүмжлэлийг хүлээж байсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих