uhriin-mah

Үхрийн цул махны үнэ 11.180 төгрөгт хүрчээ!

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 2.3 хувь, үхрийн ястай махны үнэ 1.2 хувь, үхрийн цул махны үнэ 3.6 хувь, ямааны ястай махны үнэ 3.3 хувь, адууны ястай махны үнэ 0.7 хувиар өссөн байна.

Ажиглалтаар хонины ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн ястай махны үнэ 0.3 хувь, үхрийн цул махны үнэ 0.4 хувиар буурч, адууны ястай махны үнэ 0.1 хувиар өсөж, ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.

Нэг кг хонины /ястай/ мах дунджаар 7320 төгрөг, үхрийн /ястай/ мах 8965 төгрөг, үхрийн цул мах 11180 төгрөг, адууны /ястай/ мах 6750 төгрөг, ямааны /ястай/ мах 6000 төгрөгийн үнэтэй байв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих