holbombog

Гудамжнаас төрсөн Америк хөлбөмбөгийн од

Майкл нь хэмээх залуу нь Техас мужийн Мемфис дэх 11 хүүхэдтэй айлд бүл нэмэн 12 дахь хүүхэд нь болон мэндэлжээ. Майклын эх нь архи, хар тамхинд донтож, эцэг нь шоронд ял эдэлж байв.

Ийм нөхцөлд хүүхэд аяндаа л сургуулиа орхин гудамжинд гарч болохгүй бүтэхгүй хүмүүстэй нийлдэг нь бичидээгүй хууль. Майкл ч энэ хуулийн дагуу явж 11 жил сурахдаа 9 сургууль сольсон ч сурлага тааруу байсан тул ямагт улирч хоёрдугаар ангиас дээш гарч үзээгүй хүүхэд байжээ.

Ингэж яваад нэг удаа америк хөлбөмбөг тоглох болсноор байдал эрс өөрчлөгдсөн байна. Энэ спортын төлөө төрсөн хүн гэдгийг бүгд ойлгов. Майклыг нутгийн христийн сүмийн сургуульд авч, удалгүй Туохийн гэр бүлийнхэн түүнийг үрчлэн авчээ. Дан “хүнд гаруудтай” амьдарч ирсэн хүүхдийг үрчилж аваад хүн болгоно гэдэг амаргүй.
Гэвч Туохийн гэр бүлийнхэн шантарсангүй Майклыг аль болох ойлгохыг хичээн зүтгэж, гэрээр багш урьж орхигдуулсан боловсролыг нь нөхөх болж. Үүний ачаар Майкл сургалтынхаа дундаж оноог Их сургуулийн шалгалт өгөх хэмжээнд хүртэл дээшлүүлж чадав.

Ингэснээр Миссисипи мужийн Их сургуульд орж америк хөлбөмбөгийн “NCAA”-ийн шилдэг тоглогчдын нэг болж таван жилийн хугацаатай 13,8 сая долларын гэрээ байгуулан багаа ялалтад хүргэсэн байна. 2014 онд Майкл нь “Tennessee Titans” багтай 20 сая долларын дөрвөн жилийн гэрээ байгуулсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих