Монголчууд бид үндсэн таван өнгө болох улаан, цэнхэр, шар, ногоон, цагааныг хувцас хэрэглэл, гэрийн чимэглэлд түлхүү хэрэглэж ирсэн ард түмэн. Харин Монголд барилга архитектурт хар, тод ягаан, бүдэг ягааныг туслах өнгө болгон хэрэглэдэг байжээ. Харин дэлхийн бусад улс оронд өнгөний бэлгэдлийг хэрхэн үздэг бол.
Цагаан өнгө
Аливаа дайн тулаанд дайсандаа бууж өгөхдөө цагаан туг мандуулдгийг бид сайн мэднэ. Тэгвэл Япон, Энэтхэг, Хятадад энэ өнгө гашуудлыг илэрхийлдэг байна. Мөн цагаан өнгө Энэтхэгт өвчин зовлонг илтгэдэг аж. Харин улаан өнгө хайр дурлал, амьдралын бэлэг тэмдэг гэнэ. Энэ үүднээс эмнэлгийн цагаан дээрх улаан крест бүхий тэмдэг бий болсон гэдэг.
Улаан өнгө
Япон улсад улаан өнгө аюул дагуулдаг. Тиймээс ч тэндхийн хүүхэлдэйн киноны баатрууд муу зүйл хийх болохоороо маш ихээр улайдаг аж.
Шар өнгө
Шар өнгө Хятад улсад баяжихийг илэрхийлэх бол Энэтхэгт амжилт авчирдаг хэмээн шүтэцгээдэг.
Ногоон өнгө
Америкчууд аюулгүй байдлаа ногоон өнгөөр илтгэдэг байхад Францад энэ өнгөөр гэмт хэрэгтнийг тодорхойлдог байна.
Хар өнгө
Европчууд хар өнгийг муу ёрын дуудлага, үхэл дагуулагч өнгө хэмээн цээрлэдэг. Тэгвэл Дорно зүгийн орнуудад хар өнгө бол хайр дурлал, аз жаргалтай хурим, гэр бүлийн аз жаргалын илэрхийлэл хэмээн үздэг.
Цэнхэр өнгө
Цэнхэр өнгө Америкт эр зоригийг магтан сайшааж байдаг бол Японд худал хуурмаг бүхнийг энэ өнгөөр илэрхийлдэг. Америкийн төрийн далбаанд цэнхэр өнгө орсон байдаг нь үүнтэй холбоотой аж.