0-5 сартай өвчтэй хүүхдийн “ХООЛЛОЛТЫН ЗӨВ ДАДАЛ” гэж юу болох талаар товч мэдээлэл бэлтгэлээ. Ингэхдээ:
- Эхийн сүүгээр үргэлжлүүлэн хооллоно
- Аль болох олон удаа хөхүүлнэ
ХООЛЛОЛТЫН НИЙТЛЭГ АЛДАА
- Хүүхдийг цөөн хөхүүлэх, эсвэл хөхүүлэхгүй байх
- Шаардлагагүй хоол, шингэн зүйл өгөх
- Хүүхдийг суулгалт, амьсгалын замын хурц халдварт зэрэг өвчнөөр өвчилсөн үед аль болох олон удаа хөхүүлнэ. Эхийн сүү хүүхдэд өвчинтэй тэмцэх, жин алдахаас сэргийлэх, эдгэрэлтийг түргэсгэхэд чухал ач холбогдолтой.
Хөхөө хөхөх нь өвчтэй хүүхдийг тайвшруулдаг. Хэрэв хүүхэд хөхөө хөхөхгүй байвал түүнд аль болох ойр ойрхон хөхөө хөхүүлэхийг хичээ. Хөхөө хөхөж чадахааргүй хэт сул байвал эх хөхөө саана. Саасан сүүг аяга эсвэл халбага ашиглан хүүхдэд өгөх хэрэгтэй. Хөхөө саах нь эхийн хөхөнд сүү үүсэхийг дэмжихээс гадна хөх чинэрэх, хавдах, үрэвсэх зэрэг бэрхшээлээс сэргийлэхэд тустай.
Саасан сүүг цэвэр, тагтай саванд нарны тусгалгүй газар хадгална.
- Тасалгааны 23C-32C хэмд 3-4 цаг
- Хөргөгчинд 4С-аас доош хэмд 4-8 хоног хадгалж болно.
Эх сурвалж: НҮБ-ын Хүүхдийн Сан