~Хуванцар шил, сав ашиглан АВАРГА ХАЛИМ бүтээжээ~
Сүүлийн жилүүдэд далай тэнгисийн бохирдол дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод байгаа билээ. Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн асар их хэмжээний байгальд үл шингэх хог хаягдал далай тэнгисийн усанд хуримтлагдаж байна.
Энэ нь байгалийн тэнцвэрийг алдагдуулж, зарим төрөл зүйлийн тоо толгойг бууруулж байгаа юм.
Тэгвэл Их Британийн зохион бүтээгчид хэдэн мянган хаягдал хуванцар ашиглаж аварга том халимыг бүтээсэн байна. Үүгээр дамжуулан өдгөө тулгамдаад буй байгаль орчны асуудлыг хүмүүст өдөр бүр сануулахаар зорьжээ.
Манай гаригийн хамгийн аварга биетэй энэхүү сүүн тэжээлтний баримлыг бодит хэмжээгээр нь бүтээж, ингэхдээ зөвхөн хаягдал хуванцар сав ашигласан юм.
Халимны толгой л гэхэд дунджаар 2,5 тонн жин татдаг бөгөөд 9 метрийн урттай байдаг юм. Нийтдээ 70,000 гаруй хуванцар саваар бүтээгдсэн барималд халим уснаас цухуйж байгаагаар дүрслэгдсэн байна.