oron-suutsad-uuseh-ersdel

Орон сууцад үүсч болох эрсдэлт хүчин зүйлс !

Орон сууцанд ус алдах
Манай хотын нэлээд хэсгийг хуучны үед баригдаж элэгдэлд орсон орон сууцны хорооллууд эзэлдэг учраас дээд доод айлаас ус алдах эрсдэл их бий. Харин шинэ орон сууцны хувьд сантехникийн чанар тэр болгон хангалттай сайн байдаггүй тул давхрын ус алдалт, гаражны ус алдалт гэх мэт олон асуудалтай тулгарах нь бий. Эдгээрээс гадна дундын шугамын эвдрэл гэж ус алдахад нөлөөлдөг бас нэг том хүчин зүйл байгаа.

Барилга байгууламжид гал гарах
Ямар ч орон сууцанд ахуйн дэлбэрэлт, цахилгааны утас зэргээс үүдэн гал гарах эрсдэл байж болно. Тиймээс барилгын эзэд болоод оршин суугчид галын эрсдэлийг тогтоож түүнээс сэргийлэх арга хэмжээг авч байх нь зүйтэй. Тухайлбал, хүчдэл авах оруулгын цахилгаан дамжуулагчийг полиэтилен давхар бүрээстэй, аль болохоор залгаасгүй нэг маркийн пускаталь буюу гал хамгаалагч дээр хөдөлгөөнгүй бэхлэх, цахилгаан утасны даацыг хэтрүүлэхгүй байх, ахуйн газыг болгоомжтой ашиглаж хэрэглэх зэргээр өөрсдийн аюулгүй байдлыг хангах шаардлагатайг анхаарна уу.

Өвлийн улиралд дулаан алдах
Хүйтний улиралд орон сууцны барилгын цонх, хаалга, байшингийн дээвэр зэргээр ихэвчлэн дулаан алдагддаг. Хүйтэн жиндүү байранд аж төрөх нь барилгын дулаанд өндөр зардал гаргадаг, мөн тухгүйгээс гадна хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь бий. Тиймээс шинээр баригдаж буй барилгууд болон орон сууцны айлууд дулаан алдагдлаас сэргийлэх арга хэмжээг даруй авч байх нь ая тухтай амьдралын нөхцөлийг сайжруулахад нэн тустай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих