baynzurh-duureg-zowlomj

БЗД-ийн 29.249 иргэнд зөвлөмж өгч ажиллав

Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн хэмжээнд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллаж байгаа.

Тухайлбал Нийслэлийн Онцгой комиссоос өгсөн сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргээс явуулж буй арга хэмжээ, иргэд, айл өрхөд чиглэсэн зөвлөгөө мэдээллийг цаг тухайд нь хүргэх үүрэг даалгаврын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 10 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд 2, 4, 5, 8, 10, 11, 12, 13, 14, 16, 17, 18, 19, 21, 22, 23, 24, 27, 28 дугаар хорооны нийт 29,249 иргэнд зөвлөмж, мэдээлэл хүргэн ажиллав.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих