Ажил гээд цаг завгүй байдаг эцэг эхчүүдийн хувьд хамгийн эрэлттэй зүйл нь өдөр өнжүүлэх төв болжээ. Хаа сайгүй харагдах болсон энэ төвүүдийн үйл ажиллагаа, стандарт үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.
Орон сууцны байрны 9 давхарт Өдөр өнжүүлэх ажиллаад амарч чадахгүй байна гэх гомдол мэдээллийн дагуу Хан-Уул дүүрэг дэх МХХ-ийн холбогдох улсын /ахлах/ байцаагч төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.Шалгалтаар илэрсэн зөрчилд холбогдох хуулийн дагуу зөрчлийн хэрэг нээн ажиллалаа.
Дүүргийн Прокурорын газраас ирүүлсэн тогтоолын дагуу тус өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагааг зогсоож, торгуулийн арга хэмжээ ногдууллаа.