Uvurkhangai_shalgalt-ariutgal

Өвөрхангай аймагт хамтарсан хяналт шалгалт хийв

Өвөрхангай аймгийн Засаг даргын COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай А/96 дугаар захирамжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн ханалтын газар, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлгийн газрын хамтарсан 4-5 хүний бүрэлдэхүүнтэй 5 ажлын хэсэг Арвайхээр сумын 13 багийн худалдаа үйлчилгээний 700 гаруй байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хяналт хийлээ.

Тус хяналт шалгалтаар байгууллага, аж ахуй нэгж, нийтийн үйлчилгээний худаг, дэлгүүр, үйлчилгээний төвүүдэд халдваргүйтгэл цэвэрлэгээ хэрхэн хийгдэж байгааг болон эрүүл ахуйн чанар шаардлагыг хэрхэн мөрдөж байгаа зэргийг хянаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Шалгалтын үр дүнд үндэслэн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хэрхэн хийх талаар сургалт зохион байгууллаа.

Мөн аймгийн засаг даргын шийдвэрээр Зоонозын өвчин судлалын төв, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газар хамтран 2020 оны 03-р сарын 15-ны өдөр Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдааны төвүүдийн гадна талбайд шүрших болон мананцар үүсгэх аргаар халдваргүйжүүлэлт хийлээ.

Өвөрхангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих