tsetserlegt-hureelen

“Натур”-ын замыг Нарны замтай шууд холбох боломжтой

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон холбогдох албаныхан түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний эрчмийг сулруулах зорилгоор орон сууцны дундах орц гарцыг нэмэгдүүлэх, явган хүний зам талбайг хааж нийтийн эзэмшил талбайг дур мэдэн ашигласан байршлуудад ажиллаж, холбогдох шийдвэрийг гаргалаа.

Баязүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Миний хапермаркет” дэлгүүрийн зүүн талаар автозам гаргаж, Нарны замтай шууд холбох боломжтой байршилд албаныхан ажиллав. Тухайн хэсэгт 12метрийн өргөнтэй, 108 метрийн урттай автозамын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд замын трасст зөвшөөрөлгүй баригдсан сэндвичин барилгыг нурааж газрыг чөлөөлжээ.

Тодруулбал, “Шинэ Монгол” сургуулийн хажуугаар өнгөрөх автозам “Миний хапермаркет” дэлгүүрийн зүүн талаар өнгөрч Нарны замтай шууд холбогдох юм. Олны хэлж заншсанаар “Натур”-ын замыг Нарны замтай шууд холбосноор “Нарантуул” ОУХТ-ын уулзварын хөдөлгөөний эрчим 30 хувиар буурах боломжтой аж.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих