avatar-2

“Аvatar” хамгийн их ашиг орлого олсон КИНО боллоо

2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийсэн “Avengers: Endgame” кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон “Avatar” бүтээлийн амжилтыг эвдэх зорилготой байсан ч “Aladdin”, “John Wick – 3”, “Godzilla: King of the monsters”, “Pokemon: Detective Pikachu”, “X-men: Dark Phoenix” зэрэг кинотой ойролцоо хугацаанд үзэгчдэд хүрснээр ашиг орлого нь буурсан байдаг. Ийн кино багийн зүгээс “Avengers: Endgame” киноны төгсгөлд “Post-сredit scene” буюу нэмэлт хэсэг нэмж, зарим кино театрт дахин гаргасан.

Ийн 2019 оны долдугаар сарын сүүлээр “Avengers: Endgame” кино хоёр тэрбум 790 сая ам.долларын ашиг олсноор бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киногоор тодорч ах, дүү Руссо Жэймс Камероны “хаанчлал”-ыг нурааснаас гадна Жэймс Камерон “тахимаа өгч” ““Avengers: Endgame” кино бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтыг хаанчилж эхэлсэнд баяр хүргэе” хэмээн кино багийнханд нь мэндчилгээ илгээж байсан юм.

Тэгвэл “Avatar” кино энэ сарын 12-ноос эхлэн дэлхийн хамгийн том кино зах зээл буюу БНХАУ-ын кино театруудад гарч эхэлсэн. Түүнчлэн “Avatar” кино Хятадын зах зээлээс 7.4 сая ам.доллар олоход л эргэн бүх цаг үеийн хамгийн их ашиг орлого олсон кино болох байсан билээ.

Тэгвэл өчигдрийн байдлаар тус бүтээл урд хөршийн зах зээлээс 12 сая ам.доллар олсон бөгөөд “Avengers: Endgame” кинонд булаалгасан амжилтаа хэдийн эргүүлэн авчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих