Дипломгүй эмч найман хүнийг аварсан ч, баривчлагджээ

Африкийн бүгд найрамдах Кени бол дэлхийн ядуу буурай улсуудын нэг. Эрүүл мэндийн салбар нь мөн адил хөгжөөгүй. Дийлэнх хагалгааны ердөө тал хувь нь л амжилттай болдог ажээ.

Харин иргэн Роналд Мелли “Мегейти” хэмээх эмнэлэгт ажилд орсноос хойш есөн хүнд хагалгаа хийсний наймынх нь амийг аварсан байна. Түүний амжилтыг улс үнэлж “Кабсабет” хэмээх улсын эмнэлэгт шилжүүлэх тушаал гарсан юм. Гэвч шинэ эмнэлэгтээ ажилд орох үед түүнийг анагаах ухааны чиглэлийн ямар ч дипломгүй болохыг нь хууль хяналтын байгууллагынхан олж мэдсэн байна. Иймээс цагдаагийн албан хаагчид түүнийг газар дээр нь баривчлан тусгай зөвшөөрөлгүйгээр эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн хэмээх үндэслэлээр хорих ял оноосон байна.

Роналд Мелли хэвлэлд өгсөн ярилцлагадаа

Надад хэзээ ч Анагаах ухааны их сургуульд суралцах боломж, мөнгө байгаагүй. Гэхдээ би хүний амь аварч хүмүүст туслахыг хүссэн. Би анагаахын холбогдолтой олон зуун ном уншиж мөн чанараараа хэдий нь сайн эмч болсон” хэмээн хэлжээ.

Түүний шүүх хурал энэ оны 6-р сарын 21-ний өдөр болох юм байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих