1920 онд Америкт Харольд Моррисон гэх залуу болон Майли Тейлор хэмээх охин хоёр бие биедээ ухаангүй дурлажээ. Тэд хамтдаа цаг хугацааг өнгөрүүлж яваандаа хамт амьдардаг болов. Мөнгө хангалттай биш байснаас хоосон ч хоносон хамтдаа байдаг байлаа. Гэвч Майлигын гэр бүл үүнийг зөвшөөрсөнгүй. Охиноо гэртээ авчирч байлгадаг болж гэнэ.
Харольд ажил олж хийхээр явснаас хойш олон жил сураггүй болсон байна. Майли удаан хугацаанд хүлээсэн ч үхсэн амьд нь мэдэгдэхгүй хүнийг хүлээх нь утгагүй мэт санагдах болжээ. 1950 онд тэр нэгэн залуутай танилцаж хэдэн жилийн дараа хуримаа хийжээ. Хуримын өдөр сураггүй болсон Харольд зочдын дунд байхыг харсан ч юу ч дуугарсангүй.
1990 онд Майлигийн нөхөр өөд болж гэнэ. Үүний дараа Харольд түүний амьдралд дахин гарч ирэв. Харольд Мэйли хоёр олон жил хүсэн хүлээсэн хуримаа хийв. Ийнхүү үлдсэн амьдралаа асрамжийн газарт бус Майлитай амьдарч өнгөрүүлэхээр зөвшөөрөхдөө Харольд 85 настай,Майли 86 настай байв.