Түүнийг Уильям Генри Шмит гэдэг. Тэрээр ганцаараа 1902 оноос 2087 метр хонгилыг зээтүү,лантуу,гар өрөм,тэсрэх бодис ашиглан ухсан юм. Эхэндээ жижиг тэргэнцэр түрэн хайргаа зөөж байгаад яваандаа зам төмрийг уурхайн тэргэнцэр ашигладаг болсон байна.
Тэрээр анх энэ хүн анх Америкийн баруун өмнөд нутгийн Мохаве цөлийн Эль-Пасо хотын хавьд ердөө энд хонгил байх ёстой гэж үзсэнийхээ дагуу хатуу чулуулаг газрыг ухаж эхэлсэн байдаг нь хамгийн сонирхолтой. Хэн ч түүнийг хийлгээгүй тэр өөрөө хүслээрээ хийсэн аж.
Тэрээр амьдарлынхаа 32 жилийг хонгил ухахад зориулсан. Хамгийн дөт зам гэж итгэсэн энэхүү хонгил нь хаана хүрдгийг хэн ч мэдэж чадсангүй.
Эдгээр жилүүдэд тэрээр хэнтэй ч танилцалгүй ганцаархнаа амьдарсан. Ингэхдээ ихэнх цагаа хонгил ухахад зориулжээ. Хувцсаа шуудайны өөдсөөр нөхөж,гутлаа лаазалсан нөөшний төмрөөр үдэж хадан,тэсэлгээ хийхдээ дэлбэрэлтийн бүсэд ойрхон байдгаасаа олон удаа хүнд шархтаж байсан гэдэг.