emilia_clarke_01

Үхэл амьдралын зааг дээр байсан Эмили Кларк

“Хаадын Тоглоом” цувралын од, жүжигчин Эмили Кларк Нью-Йорк Таймсын “The New Yorker” буланд  хувийн амьдралд нь тохиолдсон нэгэн том үйл явдлын тухай олон нийтэд анх удаа дуулгалаа.

Тэрээр “Хаадын Тоглоом” цувралын эхний бүлгийн зураг авалтыг дуусгасныхаа дараахан буюу 2011 оны эхээр тархинд цус харваж, үхэл амьдралын заагт хүрч байсан аж. Түүний туссан тархины цус харвалт нь хамгийн эрсдэлтэйд тооцогддог бөгөөд харвасан хүмүүсийн гуравны нэг нь тэр даруйдаа эсвэл дараа нь нас бардаг юм байна.

Түүний эхний хагалгаа амжилттай болсон ч хагалгааны дараа тэрээр ой санамжаа алдан нэрээ ч санахгүй байсан аж. Хэдэн сарын дараа түүний тархинд дотуур цус алдан үхлийн ирмэг дээр ирсэн ч амьд үлдэж чаджээ.

Удаан хугацааны эрчимт эмчилгээний үр дүнд тэрээр урьдын байдалдаа орж дахин кинонд тоглож чадхаар болсон байна.

Эмнэлгээс гараад тэрээр өөр шигээ өвчин туссан хүмүүст туслах хэрэгтэй гэдэг шийдвэр гаргажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих