burundiburundi-yoronhiilogch

Бурхангүй газрын бумба галзуурав

Төв Африкийн Бурунди улсын ерөнхийлөгч Пьер Нкурунзиза сургуулийн сурах бичгүүдэд өөрийн хөрөг зургийг хэвлүүлэн гаргажээ.  Түүний хөрөг дээр дэггүй сурагчид зураг зурсан байна.  Үүнийг мэдсэн ерөнхийлөгч ихэд уцаарлажээ. Өөрийг нь доромжилсон гэж үзэн найман сурагчид арга хэмжээ авсан байна. Ингэхдээ заримыг нь сургуулиас хөөж, гурван сурагчид таван жилийн хорих ял оногдуулав.

Үүнийг мэдсэн сургуулийн сурагчид болон эцэг эхчүүд хүүхдүүдийг суллахыг шаардсан хөдөлгөөн өрнүүлсэн юм.

Харин тус улсын хууль зүйн яам энэ шийтгэл хэтэрхий хатуу байгааг ерөнхийлөгчид зөвлөжээ.  Үүний дараа хүүхдүүдийг шийтгэхээ больж, дахин ингэвэл хатуу шийтгэнэ гэж анхааруулаад суллах шийдвэр гаргажээ.

Хууль зүйн сайд Айми Лаурентин Каняна телевизээр ярихдаа “Эцэг эхчүүдийг хүүхдийнхээ боловсрол хүмүүжилд анхаарахыг бид сануулж байна. Ял шийтгэл хүлээх насны босго 15 байдгийг санаж, хүүхдүүддээ төр засгийг хүндэлж сургах хэрэгтэй. Дараагийн удаа бид хуулийн дагуу хариуцлага тооцох болно” гэсэн байна.

Тус улс 2015 онд НҮБ-ын Олон улсын шүүхээс бүртгэлээ цуцалсан учир НҮБ-ээс энэ улсад хүний эрхийн тал дээр ямар нэгэн арга хэмжээ авах боломжгүй юм. Тиймээс энэ улсын ерөнхийлөгчийн ямар ч шийдвэр улсдаа хууль мэт үйлчилдэг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих