Индонезийн Сулавеси арлын Тинамбун бол газар хөдлөлт, үерийн аюулд ихээхэн өртдөг тосгон юм. Тиймээс ч ард иргэдийн амьдрал хэцүүхэн байдаг байна. Хамгийн хэцүү нь тэндхийн цэвэр усны асуудал. Учир нь цэвэр ус хэрэглэхийн тулд гурван километр замыг усанд сэлж туулахад хүрдэг.
Тосгоны 80 настай нэгэн эмгэн бол тус тосгоны усчин. Тэрээр маш олон савнуудыг өөрөөсөө зүүн цэвэр ус руу сэлдэг. Очсон газраа цэвэр усаар бүх саваа дүүргээд буцаад сэлдэг байна.
Эмгэн нэг удаадаа 200 орчим хуванцар савыг хооронд нь уяад, өөрөөсөө бүсэлчихдэг аж. Ийм ажлынхаа төлөө эмгэн 6.5 доллар авдаг гэнэ.