5cbfcd3da0d938.12594741

Ким Жон Ун өвөөгийнхөө байрладаг байсан Орос дахь байшингаар зочилжээ

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун Приморийн хязгаарын төмөр замын буудалд лхагва гарагийн өглөө ирсэн байна. Тэрбээр Орос-Солонгосын Найрамдлын ордон буюу “Ким Ир Сений байшин”-д зочлохоор саатсан тухай Хасан өртөөний ажилтан ТАСС агентлагт мэдээллээ.

“Ким Жон Уныг үндэсний хувцсаараа гоёсон бүсгүйчүүд орос заншлаар талх, давс барин, угтан авсан. Тэрбээр Ким Ир Сений байшинд зочилсон” гэж өртөөний ажилтан мэдээлжээ.

Хасан дүүргийн Думын депутат Наталья Карповагийн мэдээлснээр, өртөөн дээр БНАСАУ-ын удирдагчийг Алс Дорнод болон Арктикийн асуудал эрхэлсэн ОХУ-ын сайд Александр Козлов, Приморийн хязгаар дахь БНАСАУ-ын Ерөнхий консул Зо Сек Чор нар угтан авсан байна.

“Ким Ир Сений байшин” гэж нэрлэдэг модон байшинг 1986 онд ОХУ болон БНАСАУ-ын хилийн бүсэд “Хасан” хилийн боомтын ойролцоо барьжээ. Уг байшинг Умард Солонгосын удирдагч Ким Ир Сен ЗХУ-д хүрэлцэн ирж буйд хүндэтгэл үзүүлэн барьсан аж. Ким Ир Сен мөн галт тэргээр айлчилж байсан юм. Түүний замд унтлагын, ариун цэврийн, зочны болон гал тогооны өрөө бүхий унтаж, амарч болох хэд хэдэн ийм жижиг байшинг барьжээ. Ким Жон Ир ОХУ-д айлчлах үеэрээ эдгээр байшинд зочилж байсан байна.

Байшинд жижиг музей байгуулсан боловч 2015 оны 11 дүгээр сарын 12-нд түймэрт бүрэн сүйдэж, жилийн дараа гэхэд сэргээн засжээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих