Их Британийн ханхүү, 34 настай Харри хүүтэй болсон билээ. Түүний шинэ хүнийхээ талаар анхны ярилцлагаа өгөхдөө өмссөн цамц нь олны анхаарлыг ихэд татаж байна. Шинэхэн аавын хувиар өгөх анхны ярилцлагадаа Харри их ач холбогдол өгчээ. Тэрбээр 100 хувийн монгол ноолууран цамц өмсч ирсэн талаар гадны хэвлэлүүд бичжээ. Ханхүү эхнэрээ төрөхөд нь хамт байж, бага зэрэг ядарсан ч маш аз жаргалтай харагдаж байсныг Их Британийн хэвлэлүүд онцолсон байлаа.
Харри мөн өнгөрсөн аравдугаар сард Меганыг хөл хүнд болсон талаар зарлахдаа өмсч байсан цамцаа монгол ноолууран дотроо өмссөн байжээ. Сануулахад, Харри, Меган нар өнгөрсөн намар Австралид албан ёсны айлчлал хийхээр газардсанаасаа хэдэн цагийн дараа анхны хүүхдээ хүлээж байгаа талаараа зарласан билээ.
Ханхүү шинэ хүнийхээ талаар “Бүх л эцэг, эх “Миний хүүхэд үнэхээр гайхалтай” гэж хэлнэ. Гэхдээ үнэхээр л энэ бяцхан ертөнц маш гайхалтай. Би үнэхээр их жаргалтай байна” гэжээ. Тэрбээр одоо Фрогмор хауст амарч байгаа Меганаар маш их бахархаж байгаагаа хэлээд “Биднийг дэмжиж, хайраа бидэнд түгээж байгаа та бүхэнд үнэхээр их баярлаж байна” гэсэн аж.
Эхнэрээ төрөхөд дэргэд нь байх ямар байсан талаар асуухад Харри “Маш гайхалтай байлаа. Эхнэрээрээ үнэхээр их бахархаж байна” гэжээ.