michel-temer

Бразилын ерөнхийлөгч асан авилгын хэрэгт шалгагдаж байна

Манай улсад байдаггүй нэгэн жишиг бусад улсад байдаг. Эрх мэдэлтэн хэн ч байсан гэм буруутай гэж үзвэл шууд л арга хэмжээ авдаг. Саяхан гэхэд Бразилын Ерөнхийлөгч асан Мишел Темерийг авилгын хэрэгт буруутгаж, баривчлах тогтоолыг тус улсын шүүх гаргажээ.  Түүнийг 1 сая реал буюу 260 мянга гаруй ам.долларын авилга авсан хэмээн буруутгажээ.

Ерөнхийлөгч байх хугацаандаа түүнийг нэгэн компанид ашигтайгаар нөлөөлөх баримт бичигт гарын үсэг зурсны төлөө их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэнэ. Хэргийн хүрээнд М.Темерийг авилгын хэрэгт буруутгах хангалттай нотолгоог цуглуулсан гэж холбооны цагдаагийн газар 2018 оны 9 дүгээр сарын 5-нд мэдэгдэж байсан хэдий ч ерөнхийлөгчийнх нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болох хүртэл мөрдөн шалгах ажиллагааг түр зогсоохыг прокурорын газар хүссэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих