1939 онд Монголын түүхэнд томоохон нэгэн дайн болсон нь Халхын голын дайн билээ. Японы эзлэн түрэмгийлэгчид Монголын газар нутагт орж ирэхэд ЗХУ-ын маршал Г.К.Жуков удирдагчтай цэргүүд Монголын дайчидтай хамтран дайтсан билээ. Энэ дайны дараа Жуков монголын цэргүүдийг бахдан ярьсан байна.
“Би хамгийн гайхалтай цэргийг Монгол цэрэг л гэнэ. Орос дайчин сүүлийн сумаа өөртөө гэж үлдээдэг байхад Монгол цэрэг сүүлийн сумаа ч дайсандаа шигтгээд “нэгийн албал солио, хоёрыг албал хожоо” гэдэг. Бүх сумаа буудаж дуусгачихаад өч төчнөөн дайсны эсрэг винтовоо далайгаад дайрч байсан Монгол цэргийг би үзсэн юм шүү”…
“Монголчууд ийм цөөхүүлээ атлаа ийм өргөн уудам нутгийг эзэгнэж, хамгаалан оршин тогтноод байж чаддагын нууцыг би Халх голын дайнаас харлаа” гэж байжээ.