Дархан-Уул аймаг 2019 оныг Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын санаачилгаар “Гүүд нэйборс” ОУТББ-ын Мангирт орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн тасагт хүүхэд хүлээн авч эмчлэх, зориулалтын өрөөг орон нутагт анх удаа тохижуулжээ.
Өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал бол дэлгэцийн донтолт, хүүхдийн сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, насны онцлог, хүүхдийн ганцаардал, мансуурах, тоглоомд донтох, стресст өртөх зэрэг сэтгэцийн эмгэг болоод байна. Тиймээс энэхүү өрөөг олон улсын байгууллагатай хамтран тохижуулж ашиглалтад орууллаа.
Дархан-Уул аймгийн ЗДТГ