hadlan

Дарханчууд 3796 тн байгалийн хадлан бэлтгэв

Дархан-Уул аймгийн өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг шалгах ажлын хэсэг Орхон, Шарын гол сумдын дэд бүтэц, хадлан тэжээл, хүнсний ногоо хураалтын байдалтай газар дээр нь танилцжээ.

Орхон сумын тухайд өвөлжилт 85 хувьтай байна. Энэ онд нийт 1438.08 га талбайгаас 21388.97 тн ургац хураан авахаар баланс гарч өнөөдрийн байдлаар 12 төрлийн таримал ургамлыг 224.21, га талбайгаас 3057.16 тн ургацыг хураан авсан байна. Ургац хураалтын үеэр ажиллах 900 орчим ажиллах хүчний захиалга өгч байгаа хэдий ч зарим их, дээд сургууль, коллежуудын оюутан залуус үйлдвэрийн дадлагад гарсан байна.

Харин Дархан-Уул аймгийн Шарын гол сумын өвөлжилт 76.8 хhg;lguувьтай. Тус сумын тухайд хоёрдугаар цэцэрлэгийн өргөтгөл, Эрүүл мэндийн төвийн дулааны шугамын асуудал хүндрэлтэй байна. Харин “Шарын гол” ХК ачихад бэлэн 220.000 тн нүүрс байгаа бөгөөд Дулаан шарын гол ТӨХК-д нүүрсний нөөц 315 тн буюу 10 хоногийн нөөцтэй. Халаалтын улирал эхэлж байгаатай холбогдуулан энэ сарын 15-наас эхлэн орон сууцны хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр хангаж эхэлжээ.

Харин малчид 4932 тн өвс, 231 тн тэжээл бэлдэх даалгавартай байгаагаас өнөөдрийн байдлаар 129 тн өвс хураан авсан байна.

Дархан-Уул аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 471.5 мянган толгой малыг өвөлжүүлж, хаваржуулахад 45.2 тн байгалийн хадлан, 7.07 мянган тн хүчит тэжээл болон гар тэжээл шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 3796 тн байгалийн хадлан бэлтгэжээ.

Хадлангийн ургац, гарц сайн байгаа бөгөөд 1 га талбайгаас дунджаар 5 цн өвсийг хадаж авах боломжтой. Ажлын хэсэг Хонгор сумын 12 өрх малчин айл нэгдэн хоршоо байгуулж хамтдаа өвс тэжээл, хадлангаа бэлтгэж байгаатай танилцсан юм.

Өнөөдрийн байдлаар аймгийн аюулгүй нөөцөд 30 тн өвс, малын тэжээлийн хивэг 20 тн байна. Цаашид хадлан тэжээл, намрын ургац хураалт үргэлжлэн явагдах бөгөөд өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдал аймгийн хэмжээнд 90 гаруй хувьтай байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих