Алдарт “Жеймс Бонд” цуврал киноны ашиг олдог нэгэн зүйл нь киноны туршид гол дүртэй хамтран дүр бүтээх машин юм. Цуврал бүрийн дараа сонгодог зэрэглэлийн мөнгөлөг саарал өнгийн машинууд ихээр худалдаанд гардаг тул энэ кинонд машинаа оролцуулахыг хүсэгчид цөөнгүй.
“Жеймс Бонд”-ын дараагийн цувралд “Aston Martin” компаний “Rapide E” цахилгаан автомашиныг өнгөрсөн сард Шанхайн авто шоуны үеэр танилцуулаад байсан юм. “Rapide E” автомашин нь 250 километр цаг хүртэл хурдлах чадалтай, 612 морины хүчтэй юм байна. Гэвч “Aston Martin”-ийн үйлдвэрлэлийн гарц буураад байгаа бөгөөд өнгөрсөн онд 6500 автомашин борлуулсан нь “Porsche”, “BMW” болон “Mercedes-Benz”-ийнхээс хавьгүй доогуур дүн болж байна.
Үүнээс үүдэн “Жеймс Бонд”-той хамт дүр бүтээх дараагийн машины саналууд ирсээр байгаа учир “Aston Martin”-ы машиныг кинонд тоглуулахаас татгалзаад байгаа гэнэ. Кинонд тоглох дараагийн төмөр хүлэг ямар компаийн машин байхыг хүлээх л үлдлээ.