haker-umard-so

Хойд Солонгос сайтуудыг хакердах гэж оролддог

Хойд Солонгосын хакерууд жил хагасын өмнөөс АНУ-ын засгийн газрын сайтуудыг хакердах гэж удаа дараа оролдож байгаа аж. Энэ талаар кибер аюулгүй байдлын “McAfee” фирмээс мэдээлсэн юм.

Мөн Хойд Солонгосын хакерууд 80 гаруй компанийн сайтад нэвтрэхийг оролджээ. Мөн Америкаас өөр улсуудын сайтуудад ч нэвтрэх оролдлогыг хийж байсан нь тогтоогджээ. Хамгийн их хакердуулах халдлагад өртсөн улсаар Герман улс болжээ.

Тэд ихэвчлэн банк санхүүгийн байгууллага, газрын тосны компани, нийтийн үйлчилгээний байгууллагуудын сайтыг хакердахыг оролддог аж.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих