Дэлхийн хоёрдугаар дайны үеийн нэрт удирдагч, дарангуйлагч Адольп Гитлерийн үзэл санаа нь дэлхий нийтэд цэвэр цустай цэвэр гентэй “Ари” үндэстэнг байгуулах явдал байв. Энэ шаргал үстэй цэнхэр нүдтэй дээд язгуурын цэвэр хүмүүс байх юм гэж онцолж байжээ.
Тийм ч учраас дэлхий нийтээр нэг цус түгээх бусад үндэстэн ард түмэнг устгаж нэг улс, нэг хүн амыг бүрдүүлэх байсан юм. Тэр үед Германд “Фюрер, ард түмэн, Эх орны төлөө төрүүлцгээе ” уриан дор эмэгтэйчүүд олноор хүүхэд төрүүлж одонгоор шагнуулдаг байв. Цэвэр цустай хэмээн шалгарсан олон эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх л ажил хийж улсаасаа мөнгө авдаг байжээ. Энэ үед таван сая гаруй эх уг одонг авсан юм.
Одон авахын тулд тухайн эмэгтэйчүүд “герман цус”, “эрүүл ген”, “нэр төр”-тэй байх ёстой. Дөрвөн хүүхэд төрүүлсэн бол хүрэл загалмай, зургаан хүүхдийн эхэд мөнгөн загалмай, найм болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн бол алтан загалмай өгдөг байжээ.
Хамгийн аймар нь эмэгтэй хэдэн ч хүүхэд гаргасан байлаа герман генгүй нь тодорхойлогдвол улсаас ямар ч мөнгөн тэтгэмж авч чадахгүй болдог байв. Ийм эмэгтэйчүүд олон хүүхэдтэй ажилгүй эх болдог аж.