tsahim-san

Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлнэ

2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Шүүхийн төрөлжсөн архивын даргын батласан “Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын аргачлал”-ын дагуу Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн тамгын газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/45 дугаартай тушаалаар

“Иргэний хэрэг”-ийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлын хэсгийг гарган ажилласан бөгөөд тус шүүхийн архивт хадгалагдаж байгаа 2013-2019 онуудад шийдвэрлэгдсэн нийт 978 иргэний хэргийн мастер хувийг цахим хэлбэрт шилжүүлэн тусгай мэдээлэл тээгч / DVD, CD зөөврийн хард/-д 2019 оны 12 дугаар сарын 12-нд хэргийн индексийн журмын дагуу бүрэн хуулбарлан авч хадгаллаа.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүх

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих