teacher-gun

Багш нарт зэвсэг эзэмшихийг зөвшөөрчээ

2018 оны хоёрдугаар сард Парклэнд хотын “Маржори Стоунмэн Дуглас” ахлах сургуульд болсон халдлагын үер 17 хүн амиа алдаж, 15 хүн шархадсан. Халдлагыг үйлдсэн гэмт этгээд нь тус сургуулийн сурагч байсан юм. Энэ хэргийн дараа багш нар сурагч нарыг хамгаалж болох байсан ч зэвсэг барьсан гэмт этгээдүүдийн өөдөөс гар хоосон тэмцэх хэцүү байсан тухай мэдээлэл газар авсан.

Үүний дараанаас багш нарт зэвсэг эзэмших боломжийг олгосон хуулийн төслийг Флорида муж улсын Сенат баталжээ. “Guardian program” гэгдэх хамгаалалтын хөтөлбөрт сайн дураар оролцох тухай асуудлыг тусгасан санаачлагыг 22 хүн дэмжиж, 17 хүн эсэргүүцжээ.

“Ямар ч гэм буруугүй хүүхдүүдийг гэмт хэрэгтнүүдийн халдлагаас хамгаалах ёстой сүүлчийн хамгаалагч нар бол сайн дурынхан. Энэхүү хуулийн төсөл нь сургуулийн ажилтан, багш нараас бүрдсэн сайн дурынханд боломж олгож байгаа юм” хэмээн Флорида муж улсын сенатч Билл Гавано хэлсэн байна. Одоо Флорида муж улсын Төлөөлөгчдийн танхим хуулийн төслийг хянаж үзсэний дараа мужийн амбан захирагч хуулийн төсөлд гарын үсэг зурах ёстой аж.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих