geology

Монголын геологичид ур чадвараа сорин өрсөлдлөө

Монгол Улсад Үндэсний Геологийн алба байгуудлагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Геологичдын ажил мэргэжлийн уралдааныг 2019 оны есдүгээр сарын 6-8-ны өдрүүдэд Булган аймгийн Гурванбулаг сумын нутагт Элсэн тасархайд ШУТИС-ийн ГГТ-ны сургуулийн Хөгнө-Тарнийн дүүрэг дэх Геологийн зураглалын хээрийн дадлагын талбайд амжилттай зохион байгууллаа.

Геологичдын ажил мэргэжлийн уралдааны нээлтийн арга хэмжээнд УУХҮ дэд сайд Д. Загджав оролцож мэндчилгээ дэвшүүлж, амжилт бүтээлээрээ шалгарсан геологичдын шагналыг гардуулав.

Гурван өдрийн турш үргэлжилсэн тус уралдааныг Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал газрын тосны газар, Монголын геологийн холбоо, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын өрөмдлөгийн холбоо, Монголын геофизикчдын холбоо хамтран зохион байгуулсан бөгөөд үндэсний 30 гаруй компанийн 300 гаруй үе үеийн геологчид ур чадвараа сорилоо.

Энэхүү ажил мэргэжлийн уралдаан 3 төрлөөр зохион байгуулагдсан бөгөөд

1:50000-ны масштабын геологийн зураглалын ажлын төрөлд

Нэгдүгээр байрт: Гурван талст ХХК

Хоёрдугаар байрт: Алтайн чанад минералс ХХК

Гуравдугаар байрт: Алтай нэгдэл ХК

2. Ерөнхий эрлийн ажлын төрөлд

Нэгдүгээр байрт: Геологийн судалгааны төв ТӨҮГ

Хоёрдугаар байрт: Геологийн судалгааны төв ТӨҮГ

Гуравдугаар байрт: Их цог өндөр ХХК

3.Геофизикийн ажлын төрөлд

Нэгдүгээр байрт: Гурван үндэс ХХК

Хоёрдугаар байрт: Гео орон ХХК

Гуравдугаар байрт: Гео сигналс ХХК-ны багууд тус тус шалгарлаа.

Тус ажил мэргэжлийн уралдаан нь салбарын хүний нөөцийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, геологийн судалгааны ажилд гарч буй шинэлэг арга, аргачлал, техник технологи, ажлын туршлагыг харилцан солилцож, салбарын тэргүүний ажилтан, аж ахуйн нэгжийг шалгаруулан олон нийтэд үйл ажиллагааг сурталчлан таниулах чухал ач холбогдолтой байснаараа онцлог байлаа.

Эх сурвалж: УУХҮЯ

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих