ineedmiin-bayr

Энэ амьдралыг инээд хөөргүйгээр хэрхэн төсөөлөх билээ

Энэ амьдралыг инээд хөөргүйгээр хэрхэн төсөөлөх билээ. Инээвэл элэг баярлаж, сэтгэл санааг өөдрөг байлгадаг талаар бид сайн мэднэ. Тэгвэл ьанд цай уух зуураа хөнгөн инээх онигоог хүргэж байна.

-Чи үнэхээр зоос шиг юмаа
-Вав, үнэ цэнэтэй гэж үү?
-Үгүй, хоёр нүүртэй.

Зургаан настнуудын хичээл:
Багш: Юм асуухдаа гараа өргөөд асууна шүү.
Нэг бондгор хүү гараа өргөв.
Багш: За, юу асуух вэ?
Хүү: Үгүй ээ, би зүгээр шалгасан юм, болж байна.

УИХ-ын гишүүн асан Кёкүшүзан Батбаяр төрийн ордон дотор том хүүхдээ дагуулан явж байна гэнэ. Тэгсэн Оюун гишүүн таараад:

  • Танай том уу? Яасан хөөрхөн юм бэ? Яг Жавклан Жавклан Жавклан…
    Батбаяр гишүүн ч дурамжхан л зөрж гэнэ. Оюун гишүүн араас нь харж байгаад “Жавхлан билүү Баясгалан билүү эхнэрийг чинь?”
  • Би еерийгее нийгмээс тасарцан лаг гар гэж бодоод л нэг удаагийн халбага хэрэглэж хаяаад л, нэг удаагийн гоймон идээд л байгаа шүү дээ ‪
  • Хэн нь сайн үглэдэг вэ?
  1. Ээж
  2. Gee
  3. Rokit Bay

Үзмэрч нэг залууг мэргэлнэ:

  • Чи хоёр хүүхдийн эцэг юм байна
  • Үгүй ээ, та андуурч, би гурван хүүхэдтэй
  • Үгүй дээ, чи харин андуурч явна…

Аав нь хүүхдээ унтуулахаар очив. Хэсэг хугацааны дараа эхнэр нь хүүхдийн өрөө рүү шагайж:

  • Яасан, унтчихсан уу?
  • Тэглээ… Аав унтчихлаа.

Чи надтай танилцаад гуравхан хоногийн дараа сууя гэсэн. Одоо нэг машин сонгох гэж бүтэн гурван сар боллоо:

  • Иш хонгор минь, машин авна гэдэг тоглоом биш!
  • Танай пирожкинд ширхэг ч мах алга?
  • Үгүй байлгүй дээ
  • Хар л даа. Хазаад байхад л алга
  • Та дахиад хаз даа
    -Тэр харсан уу?
  • Алив дахиад сая залгичлаа шүү дээ!
  • Чи ер нь мөнгөнөөс өөр юм боддоггүй xүн юм шиг.
  • Xүүxэн бас боддог шүү дээ.
  • Туxайлбал ямар xүүxэн?
  • Мөнгөтэй xүүxэн…

Заан шоргоолжнуудтай зодолдов. Нэг сэгсэртэл бүгд газар ойчин нэг шоргоолж хүзүүн дээр нь үлдэв. Унасан хэд нь тэр доороос:

  • НААДХАА БАГАЛЗУУРД!

Насаараа эмэгтэйчүүдийн эмч хийсэн хүн курст суугаад шүдний эмч болж.
Тэгээд эхнийхээ өдөр өвчтөндөө:

  • За амаа алцайж бай!

10 хурууны бичээч эмчид үзүүлэх үед эмч:
-“А” гэж хэл дээ
-Томоор уу, жижгээр үү?

  • Өглөө Дарь эхийн автобус огцом тоормозлоход намайг эвлэгхэн тэвэрч түшиж өгсөн хөөрхөн бүсгүйг хайж байна.
  • Гар утас өгөөдөх новшоо!

Бүсгүй та орой завтай юу?

  • Завтай яасан …
  • Тэгвэл фитнест яваач ээ!!!

Нэгэн дарга жолоочтойгоо хэд хоног хөдөө явж, хамтдаа ууж идэж нэлээн дундаа орж. Тэгсэн нэг өдөр жолооч нь:

  • Хоёулаа нэг жолооч олж авах уу?

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих