geriin-tejeever-amitan

Гэрийн тэжээвэр амьтны ҮС харшил үүсгэдэг

Манай улсын хувьд агаарын бохирдлыг бууруулахын тулд эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол 15-20 жилийн дараа нийслэлд амьдарч буй иргэд нийтээрээ бронхиттой болно гэдгийг өнгөрсөн жил манай улсад ирсэн олон улсын эрдэмтэд анхааруулсан.

Сүүлийн жилүүдэд бүх насныханд уушгины өвчлөл нэмэгдэж байгаа бөгөөд үүнд агаарын бохирдол нөлөөлж байна гэдгийг эмч, мэргэжилтнүүд сануулсаар байна.

Гэрт татаагүй байсан ч тамхины утаа, үнэр гэрт тодорхой хэмжээнд хадгалагдаж байдаг нь хүүхдэд муугаар нөлөөлдөг. Ялангуяа хүүхэд бага байх тусам өвчлөх магадлал өндөр байдаг.

Нөгөө талаар гэр бүлийн гишүүдийн анхаарах гол зүйл нь тэжээвэр амьтан. Нохой, муур тэжээх загасны хоол маш их харшил өгдөг, астма үүсэх үндсэн шалтгаан болдог. Уушгины бөглөрөл, астма өвчин хүнийг өдрөөс өдөрт, жилээс жилд туйлдуулдаг өвчин. Тиймээс үүнд нөлөөлж байгаа зүйлсийг багасгах хэрэгтэй гэдгийг дэлхий нийтээр анхаарч байна. Үүний тулд хувь хүн өөрийн зүгээс шалтгаалах зүйлс болох тамхи татахаа болих, больж чадахгүй бол өдөрт татах тоогоо багасгах, тэжээвэр амьтнаас татгалзах хэрэгтэй. Нохой мэдээж хүний сайн нөхөр, хайртай байдаг. Гэтэл тэдний үс өдөрт хэдэн зуугаараа унаж, хүний амьсгалын замаар орж харшлын үндсэн шалтгаан болж байдаг. Тэжээвэр нохойны зориулалтын хоолыг гэрт хадгалахад гардаг үнэр зэрэг орно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих