pilarmony

Дэлхийн шилдэг удиртгал хөгжмүүд тоглогдоно

Улсын филармонийн симфони найрал хөгжимчид “Дэлхийн шилдэг удиртгал хөгжим” тоглолтоо ирэх арваннэгдүгээр сарын 1-ний үдэш өөрийн байрандаа үзэгч олондоо хүргэх гэж байна.

Манай улсад тоглож байгаагүй дууриудын удиртгал хөгжим анхаарал татаж байна. Тухайлбал, Монголын үзэгчдийн хэдийний танил Чехийн алдарт хөгжмийн зохиолч Бедржих Сметанагийн “Худалдагдсан бэр” хэмээх хошин дуурийн удиртгал сонирхолтой.

Английн соён гэгээрүүлэгч В.Шекспирийн “Гамлет” бүтээл хэдэн зууны турш хэдэн янзаар дүрээ хувиргасан гэх вэ. Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковский уг зохиолын агуулгаас сэдэвлэн “Гамлет удиртгал, уран сэтгэмж” хэмээх хөгжим бичсэн нь алдаршсан. Гуниг гутрал, гашуудлын цаана ч гоо сайхан нуугдаж байдаг гэдгийг түүний хөгжмөөс мэдэрч болдог.

Дэлхийн дуурийн урлагийн аасуудын нэг, Грманы “жинхэнэ сонгодог” хэмээдэг Р.Вагнерын цуутай бүтээл “Лоенгрин” дуурийнх нь удиртгал хөгжмийг монгол үзэгчид Филармонийнхоо танхимд анх удаа сонсох нь. Италийн дуурийн урлагийн мастер Ж.Россинийн “Вельгельм Телл”, мөн Германы үндэсний бахархлуудын нэг Ф.Менделсоны “Бартольди”, Францын нэрт хөгжмийн зохиолч Ж.Оффенбахын “Oрфейн там” удиртгалыг ч энэ үдэш үзэгчид гойд таалан сонсох болно.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих