nuruu-batga

Нуруу, цээжээр БАТГА салахгүй байна уу…

     Нуруу цээжээр тань батга гарч, гоо сайханд тань сөрөг нөлөө үзүүлсээр байна уу.  Зуны улиралд нурууны батга гарах нь элбэг байдаг ба харин 8 дугаар сард үүнээс салах магадлал өндөр байдаг юм байна. Тэгвэл энэхүү батгашилаас хэрхэн салах ЗӨВЛӨМЖ хүргэж байна.

Эхлээд бие угаагчны сонголт

Маш зөв сонголт хийх нь чухал. Ямар ч брэндийг сонгосон бай гол нь найрлагадаа химийн гуужуулагчтайг нь сонгоорой. Жирийн л байдаг саван бол арьсыг чинь цэвэрхэн л байлгахаас биш батганаас салгаж чадахгүй. Харин бидний хайж байгаа бүтээгдэхүүн бол арьсыг цэвэрлээд зогсохгүй “арьсан доогуур” сайтар цэвэрлэх чадамжтай байх ёстой, тиймээс л хүчил хэрэгтэй байгаа юм.

Биеийн тос

Угаагчтай адилаар мөн л ухаалаг зөв сонголт хийх хэрэгтэй. BHA-тай биеийн чийгшүүлэгч тос сонгоорой. Чийгшүүлэхийн зэрэгцээ гуужуулж, салицилийн хүчил нь арьсны гүнд нэвтэрч өгнө.
Шампунь хэрэглээд л, биеэ скрабдаад л байх шаардлагагүй, харин өдөр тутмын хуваарьтаа нэг удаа шүршүүрт орох гээл нэмчих. Хальт л орчиход болно. 5 минут байхад л хангалттай, биеийн тань үхэжсэн арьс гуужиж өдрөө сайхан эхлүүлэх талтай. Халуун бүлээн ус байвал тун зүгээр. Хэт халуун ус дэмий.

 Бүх зүйлээ угаа

Хэрэв та нуруундаа батгатай бол дээгүүрх хувцасаа хэт бариу биш нэвсгэр, цагаан, 100% хөвөн даавууныг сонгохыг хичээгээрэй. Даавуун хувцас өмсвөл хөлсийг шингээж аваад, буцаагаад биед шингээж улмаар үрэвсэлт юм гардаг гэж шинжлэх ухааны үүднээс тайлбар өгдөг. Дараагийн нэг чухал зөвлөгөө бол хувцас болон цагаан хэрэглэлээ илүү их давтамжтайгаар угааж занш.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих