tuwshinbayr

Н.Түвшинбаярын Олимпийн медалийг хураахгүй

ОУОХ-ноос Н.Түвшинбаярын олимпийн медалийн асуудлаар МҮОХ-нд огт хандаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин Найдангийн Түвшинбаярын Бээжин-2008 олимпийн наадмаас эх орныхоо түүхэнд хүртсэн анхны алтан медаль, Лондон-2012 наадмаас мөнгөн медалийн болзол хангаж, Монголын түүхэн дэх олимпийн анхны хос медальтнаар тодорсон гаргуун амжилтын эзэн. 

 Албан ёсны үнэт баталгаа олимпийн алт, мөнгөн медалийг ОУОХ-ноос хураах асуудлыг огт хөндөөгүй, цаашдаа ч огт хөндөхгүй халдашгүй дархан өв гэдгийг МҮОХ-оос мэдэгдлээ. Олимпийн медалийг дараах тохиолдолд хураадаг, 

  • Допинг хэрэглэсэн нь батлагдсан,
  • Олимпийн медалийн тавцанд гарахаас татгалзсан,
  • Олимпийн медалийн нэр хүндийг гутаан, үзэгчдийн нүдэн дээр спортын дэвжээ, танхимыг санаатайгаар орхих,
  • Ёслолын үеэр Улс төрийн зорилгоор плакат өргөж, ухуулга уриа хашгирах зэрэг зохисгүй үйлдэлд бүр мөсөн хураадаг байна.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих