bid-martahgui-uzesgelen

ОХУ-ын сансарын нисгэгч В.А.Жанибеков “Халхын гол-Бид мартахгүй” ёслолд оролцоно

“Халхын гол-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээ маргааш /2019-08-30/ болно. БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, Монгол-Орос найрамдлын нийгэмлэгээс хамтран Халхын голын байлдааны ялалтад түүхэн үүрэг гүйцэтгэж, Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан монгол, оросын эрэлхэг дайчдын гавьяаг мөнхжүүлэх, хойч үедээ таниулах зорилгоор “Халхын гол-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээг наймдугаар сарын 31-нд Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалт цогцолборт зохион байгуулах гэж байна.

“Халхын гол-Бид мартахгүй” хүндэтгэлийн арга хэмжээнд Сансарын нисгэгч Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, Сансрын нисгэгч, хошууч генерал,Ж.Гүррагчаа болон ОХУ – ын сансарын нисгэгч, ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баатар, хошууч генерал В.А.Жанибеков нар тухлан саатах юм.

Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолбор дахь танктай хөшөөний дэргэд дараах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тодруулбал, 16:00 цагт “Халхын гол” дүрслэх урлаг, гэрэл зургийн үзэсгэлэн, 16:30 цагт Монгол-Оросын сансрын баатруудтай дурсгалын зураг татуулах, 17:00 цагт арга хэмжээний нээлт, Хилийн Цэргийн Дуу Бүжгийн Чуулгын уран бүтээлчдийн тоглолт, 18:30 цагт “Мартах учиргүй 1939 он” шүлэг яруу найргийн өдөрлөг, 20:00 цагт “Зарлаагүй дайны оршил” Монголын уран сайхны киног гаргана.

Эх сурвалж: Соёл урлагийн газар

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих