saijruulsan-tulsh

Сайжруулсан түлшний нийлүүлэлт зарим хороодод жигдрээд байна

Хотын дарга С.Амарсайхан Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд байрлах сайжруулсан түлшний жижиглэн түгээлтийн 301 дугаар цэг дээр очиж ажиллав. Дээрхи цэгт “Таван толгой түлш” компаниас өдөрт 15-20 тонн түлш нийлүүлэгдэж, тэр хэрээр борлуулалт сайтай байгаа аж.

Борлуулагч Д.Цэцэгмаа “Манайх гэр бүлээрээ ажиллаж, үйлдвэрээс ирж байгаа сайжруулсан түлшээ хашаандаа буулгаж шигшин шуудайлж өдөртөө 10 тонныг савлан борлуулдаг. Сүүлийн үед нийлүүлэгдэж буй түлш бутрах нь харьцангүй гайгүй болсон нь хэмнэлтийг үүсгэж байна, шигшээд шуудайлж савлахад гарсан нунтаг хогоо эргээд “Таван толгой түлш” компани руу ачуулдаг, цэгийн үйл ажиллагаа жигд хэвийн үргэлжилдэг, түлш тасарсан тохиолдол байхгүй, харин иргэдийн хувьд картаа мартах, төвөгшөөх хандлага нэлээд ажиглагддаг” гэж нийслэлийн Засаг даргад танилцуулсан юм.

Хотын Захирагч С.Амарсайхан “Танай борлуулалтын цэг их нямбай, зохион байгуулалт сайтай, түгээлт жигдэрсэн сайн хэрэг. Иргэд сайжруулсан түлшээ картаар авч хэвшвэл олон давуу талтай. Тухайлбал, хяналтын картаа байнга идэвхитэй хэрэглэснээр бид нүүрсний хэрэглээг хянах боломжтой болно, хөдөө орон нутаг руу түлш ачигдах магадлал буурна, мөн хяналтын картаа тогтмол сайн хэрэглэсэн айл жилээс айл өрхүүдэд түлшний урамшуулал олгохөөр төлөвлөж байгаа. “Таван толгой түлш” компани үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг аль болохоор нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Та бүхэн гэр бүлээрээ ажлын байр бий болгож, дүүрэг хорооныхоо иргэдийг дулаан өвөлжүүлэхийн төлөө зүтгэл гарган ажиллаж байгаад танай гэр бүлд баяртай байна, ажлын амжилт хүсье” гэлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих