hewiin-boow-tort-01

Ул боов ашиглан ТОРТ хийх үү…

    Тавгийн идээний хэвийн боовоороо амттай торт хийж идээрэй .Хэвийн боовтой тараган торт хийх жороос бэлтгэлээ. Та сайхан хооллоорой.

Орц:

1. Тараг- 600гр
2. Хэвийн боов – хэвээс хамаарч бүтнээрээ эсвэл тал орно
3. Масло- 100-120гр ямар ч байсан болно
4. Желатин- 20гр (тарганд хийх)
5. Желатин- 20гр (компотонд хийх)
6. Компот /ясгүй байвал сайн/

Хийх арга:

Хэвийн боовоо сайн нухна.
Масло хайлуулна.
Нухсан хэвийн боовоо маслотойгоо сайн холиод савандаа хийж дээрээс нь сайн дарна, тэгээд хшргшгчиндшш хийж царцаана.
100грамм хvйтэн усан дээр 20гр желатинаа хийгээд 10минут дэвтээнэ. Дараа нь зшшлшн гал дээр аажуухан хутгаж хайлуулна. Желатинаа хайлахаар нь тарган дээрээсээ бага багаар хийнэ. Тараг хэт хүйтэн байж болохгүй.
Хшргшгчинд хийсэн хэвийн боовон дээрээ желатинтай таргаа хийгээд хөргөгчид 60 орчим минут байлгаж царцаана. Энэ хооронд
Үлдсэн желатинаа 100грамм хvйтэн усан дээр хийгээд 10минут дэвтээнэ. Дараа нь зшшлшн гал дээр аажуухан хутгаж хайлуулаад компотны шүүсэн дээрээ хийнэ.
Желатинтай хольсон компотын шүүсээ царцсан тарган дээрээ /таргаа сайн бэхэжсэн эсэхийг сайн шалгаарай, хүрэхэд гарт наалдаж байвал бүрэн бэхжих хүртэл дахин хөргөгчид байлгаарай/ хийгээд компотын жимсээр чимэглээд хөргөгчид 3 цаг орчим байлгаж бэхжүүлнэ.
Ингээд хийхэд амархан амттай торт бэлэн боллоо.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих