nasa-turshilt

NASA хоёр сар орноос босолгүй хэвтэх хүнд 19,000 доллар төлнө

NASA болон Европын сансар судлалын байгууллага хамтран нэгэн сонирхолтой туршилтыг хийхээр болжээ. Уг туршилтдаа оролцох хүсэлтэй хүмүүсийг шалгаруулж өндөр цалин олгоно.

Туршилтад оролцогч нь хоёр сарын турш юу ч хийлгүй оронд хэвтэх бөгөөд үүнийхээ төлөө 19,000 долларыг ажлын хөлс болгон авах юм.

Сансарт жингүйдлийн орчинд удаан хугацаанд байх үед хүний биеийн булчин, цусны эргэлт яаж өөрчлөгдөж байгааг судлах зорилгоор ийм туршилт хийх ажээ.

Туршилтыг ирэх есдүгээр сараас арванхоёрдугаар сарын хооронд Германы Кёльн хотод явуулах юм.

Нийт 12 эрэгтэй, 12 эмэгтэйг сонгон шалгаруулаад уруугаа 6 градусын өнцгөөр хазайсан орон дээр өдөр шөнөгүй хэвтүүлж судлах ажээ.

Ийм байрлалд удаан хэвтэхэд хүний биеийн цусны урсгал сансарт байгаа мэт удааширдаг байна.

Энэ хооронд туршилтын хүн маань унтаж амарч, зурагт үзэж, ном унших боломжтой. Тиймээс сайхан амралт болно.

Оролцогчдод тавих шалгуур нь 24-55 насны эрүүл чийрэг, герман хэлтэй хүн байна. 60 хоног орон дээр хэвтсэний дараа дахин 29 хоногийн хугацаанд тухайн хүний биеийг сэргээх массаж, физик эмчилгээ хийх юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих