gvrragchaa

Дэлхийд нэртэй БААТАР-ын өдөр

Сансрын нисэгч ахаа

Сайн яваад ирэв үү.

Саран наран хоёртой

Саатан уулзаад ирэв үү гэдэг дууг 38 жилийн өмнө “Улаан бүч” чуулгын хүүхдүүд дуулан бүжиж байжээ.

Түүхт 1981 оны энэ өдөр /3-р сарын 22/ Монгол улс, ЗХУ-ын баатар, Монгол Улсын сансрын нисэгч Ж.Гүррагчаа, Монгол улс, ЗХУ-ын хошой баатар, ЗХУ-ын сансрын нисэгч В.А.Жанибековын хамтаар Байконур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн.

Тэд сансарт нийт найман өдрийн турш байж дэлхийг 124 удаа тойрч, сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлээд гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан.

Энэхүү тэмдэглэлт үйл явдал нь Монгол Улс сансрын уудамд сансрын судалгааны төхөөрөмж бүтээж, нислэгийн явцад ашигласан 20 дахь орон, сансарт иргэнээ илгээсэн дэлхийн 10 дахь орон болж түүхэнд нэрээ мөнхөлсөн байдаг.

Ингэж Булган аймгийн Гурванбулаг сумын малчин ардын хүү Ж.Гүррагчаа дэлхийн түүхэнд нэрээ үлдээж чадсан билээ. Тэрээр сансрын аяллаас ирснээс хойш Монгол улсын их хурлын  гишүүн, зэвсэгт хүчний генерал зэрэг томоохон албан тушаалыг хашиж байсан хүндэт эрхэм юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1 (1 vote)

Сэтгэгдэл бичих