hamgiin-hogshin-hulsnii-baawgai

Дэлхийн хамгийн хөгшин хулсны баавгай 37 нас хүрлээ

Хятад улсад  “Эмээ панда” хочтой хулсны баавгайн 37 насны төрсөн өдрөө тэмдэглээд байна. Синьсин нэртэй уг панда 1982 онд Сычуань мужид мэндэлсэн бөгөөд амьтны хүрээлэнгийн асаргаанд байдаг дэлхийн хамгийн өндөр настай панда аж. Түүнчлэн “Эмээ панда”-гийн бамбаруушнууд өдгөө АНУ, Канад, Япон зэрэг 20 гаруй улс орон, бүс нутагт тархжээ.

Урд хөршийн CCTV-ийн мэдээлснээр “Эмээ панда”-гийн төрсөн өдрөөр Чунчины амьтны хүрээлэнд 100 гаруй хүн цуглажээ. “Эмээ панда” 98 кг жинтэй бөгөөд өдөрт 30 кг хулсны найлзуур, 0.5 кг хулсны навч, нэг кг алим, 70 грамм цэвэршүүлсэн тэжээл иддэг юм байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих