oi-togtoolt

Ой тогтоолтын “топ-10”-т Монголын дөрвөн тамирчин багтжээ

Ой тогтоолтын тамирчдын олон улсын шинэчлэгдсэн чансаанд багтсан зургаан мянга гаруй тамирчныг дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр тэргүүлж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус жагсаалтын эхний арван байрт монголын дөрвөн тамирчин бичигджээ.

Тухайлбал, шинэчлэгдсэн чансааны гуравдугаарт ой тогтоолтын спортын өсвөрийн дэлхийн аварга, дэлхийн 10 дээд амжилтыг эзэмшигч Э.Лхагвадулам (17 настай), тавдугаар байрт Н.Мөнхшүрийн ихэр дүү, дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Энхшүр, зургаадугаар байрт дэлхийн аварга, 14 орны хэлээр ярьдаг В.Янжаа нар бичигдэж байна.

Ташрамд дуулгахад, өмнө нь ой тогтоолтын тамирчдын дэлхийн чансааг алдарт тамирчин Алекс Муллен сүүлийн гурван жил тасралтгүй тэргүүлж байсан билээ. Тэгвэл Алекс Муллен энэ жил есдүгээр байрт бичигдсэн бөгөөд монголын дөрвөн тамирчин түүнийг гүйцсэн байна.

Мөн ой тогтоолтын спортын 28 жилийн түүхэнд чансааг анх удаа эмэгтэй тамирчин тэргүүлсэн нь Н.Мөнхшүр болсон. Түүнчлэн Монголоос дээрх чансааны эхний арван байрт дан эмэгтэй тамирчин багтжээ.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих