paris-hotiin-neremjit-gudamj-219

Парис хотын нэрэмжит гудамж байгуулах талаар зөвшөөрөл хүслээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн зургадугаар сард Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүлээн авч уулзах үеэр НИТХ-аас Франц улсын хотын захиргаанд захидал илгээж Парис хотын нэрэмжит гудамж талбай байгуулах асуудлаар зөвшөөрөл хүссэн тухай талууд хэлэлцсэн билээ.

Парис хотын Захирагч энэхүү саналыг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд Францын онцлог хэв шинж, өнгө төрхийг илэрхийлсэн гудамж талбай байгуулахыг онцолсон талаар Элчин сайд Филипп Мэрлин хотын Захирагчид уламжилсан.

Тэгвэл өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөөнөөс урагш Сэлбэ голын баруун талаар Нарны зам хүртэлх 1235 метр урттай гудамжийг Парис хотын нэрэмжит гудамж болгох саналаа Нийслэлийн ИТХ-д өргөн барилаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих