Solongos-hos-hurimiin-zurag-04

Солонгос залуус Монголын тал нутагт хуримын зургаа даруулжээ

БНСУ-ын залуу хос өнгөрсөн зун Монголын үзэсгэлэнт тал нутагт хуримын зураг авалтаа хийгээд буцжээ. Монгол дахь хуримын зураг авалт саяханаас нийгмийн сүлжээнд олны анхаарлыг татаад байгаа аж.

Тэд анх удаа Монголд ирэх үеэрээ хөдөө тал нутагт Монгол үндэсний хувцастайгаар морь унаж хуримын зургаа авахуулсан нь сонирхолтой байлаа.

~Монголын тал нутагт хуримын зургаа даруулсан Солонгос хос~

Тэдний хуримын зургийг Монгол гэрэл зурагчин Г.Ганбилэг авч, аз жаргалтай мөчийг нь хуваалцаж, хэзээ ч мартагдашгүй дурсамж болгон хадгалан үлдээжээ.

Үзэсгэлэнт гэргий нь Монголд олон улсын гүйлтийн тэмцээнд оролцож, эх орондоо хорт хавдрын өвчнөөр шаналж буй хүүхдүүдэд хандив өргөх зорилготой ирсэн гэдгээ хэлсэн байна. Харин сүйт залуу нь гүйлт болон бодибилдингийн спортоор хичээллэдэг аж.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих