PBartek-Ostalowski-poses-for-a-photo-next-to-his-racing-car

Хоёр гараа алдсан ч хүсэл мөрөөдлөө бий болгожээ

Польш улсын иргэн, уралдааны машины нисгэгч Бартек Осталовски олон хүмүүсийн бахархлыг төрүүлсэн нэгэн. Түүнийг жолооч нар болон таньдаг хүмүүс нь хамгаас их хүндэлдэг. Цөхөрч сураагүй бүхнийг бодит болгодгийн үлгэр жишээ гэвэл тэр.

Тэрээр бага наснаасаа л жолооч болно тэр тусмаа уралдааны машины нисгэгч болно гэж мөрөөддөг байсан. Хурд бол түүний хувьд амьдрах хүч, амьдрах итгэл.

Гэвч тэрээр 2007 онд мотоцикл унаж явахдаа маш хүндээр осолдсон.  Ослоос болж хоёр гаргүй болсон байна. Ингээд түүний амьдралын жолооны хүрд эргүүлэх мөч энэ хүрээд дууссан гэж үзжээ. Гэвч тэр мөрөөдлөө орхисонгүй.  2010 оны Польшийн аварга шалгаруулах уралдааны нисгэгчдийн тэмцээнд хөлөөрөө машин жолооддог эрийн талаар хүн бүр ярих болов.

Нэг хөлөөрөө хүрдээ эргүүлж, араагаа солино. Нөгөө хөлөөрөө гишгүүрүүдээ удирдаж уралдана гэдэг хүн бүрийг алмайруулав. Тус тэмцээнд Бартек амжилттай оролцжээ.

Тэрээр одоо өөрийн гэсэн уралдааны машины брэндтэй бөгөөд амжилттай яваа бизнесмен мөн жолооч юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих