tsereg-bayr

СУДАН: У.Хүрэлсүх Монгол цэргүүдээ эргэв

Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх монгол цэргийн баярыг тохиолдуулан Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа монгол цэргүүдээ эргэсэн билээ.

Өмнөд Судан улс нь омог хоорондын зөрчилдөөн хурцадмал байсан учир НҮБ оршин суугчдыг хамгаалалтад авахаар шийдсэн юм. Хурандаа Д.Жавхланбаяр ахлагчтай энхийг сахиулагчид маань 2012 оноос хойш үүргээ амжилттай биелүүлж яваа билээ.

Ерөнхий сайд цэргүүдийн байр байдалтай танилцаж, хүндэт медаль, шагналуудаар гавьяа байгуулсан цэрэг дайчдыг шагнасан билээ.

Олны сэтгэлийг хөдөлгөсөн нэгэн зүйл болсон нь ерөнхий сайд малчин аав н. Эрдэнэ-Очирыг Өмнөд Судан руу авч явж олон жил уулзаагүй хүүтэй нь уулзуулсан байна

Аав хүү хоёр уулзах мөч. /Өмнөд Судан улс/

Аав хүү хоёр уулзах мөч. /Өмнөд Судан улс/Аргамаг хүлгийнхээ зоонд дэрвэж явсанАргалын утаандаа бургиж өссөнАавын хөвгүүд, ээжийн охидАлс холын Африк тивийн хүний нутагт Аагим халуун, хүйтэн бороог үл ажран Амин зүрхэндээ эх орноо тээжАатай Монголынхоо далбааг намируулсаарАмаргүй албаа нэр төртэй хааж явна.Эр хvн зvрхэндээ уйлж мэгшдэг юм Эрмэг хvлэг нутгаа тэмvvлж гvйдэг юм Энх тайвны төлөө албаа хаагаадЭрэлхэг залуус минь эх орондоо эргээд ирнэ.Хань ижлийнхээ бахархал болсон Хатан зоригтнууд Монголын минь бахархалЭлэг зүрхэндээ нутгаа тээсэнЭрэмгий залуус эх орны минь бахархал.

Gepostet von MGLRADIO – Дэлхийн Монголчуудын Радио am Sonntag, 17. März 2019

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих