pubg-mobile

“PUBG” тоглоом дэлхийд 100 сая тоглогчтой

App Ape байгууллагаас хамгийн сүүлд явуулсан судалгаагаар “PlayerUnknown’s Battleground” буюу “PUBG” гар утасны тоглоомыг дэлхий даяар 100 сая хүн утсандаа суулган тоглож байна гэсэн судалгаа гарчээ.

Өдөрт давтагдсан тоогоор 30 сая хүн тоглож байгаа аж

Үүний гурван сая нь АНУ-ын тоглогчид аж. Энэ жилийн гуравдугаар сард анх танилцуулагдаж байсан уг тоглоом аль хэдийнээ дэлхий даяар тархаж маш олон тоглогчтой болжээ.

Уг тоглоомыг утсандаа суулгасан АНУ-ын 3.1 сая тоглогчдын 1.7 сая нь андройд утаснаас татаж авсан бол үлдсэн нь “IOS” үйлдэлтэй утсандаа суулгажээ. Үүний 14% нь уг тоглоомыг өдөр болгон тоглодог ба АНУ дахь нийт тоглогчдын 30% нь эмэгтэйчүүд гэдэг нь уг судалгаагаар харагджээ. Мөн тус тоглоомыг татаж авсан нийт тоглогчдын тал хувь нь сард дор хаяж нэг удаа тоглодог байна.
Гуравдугаар сард олны хүртээл болж байсан уг тоглоом тавдугаар сар гэхэд Хятад улсыг оролцуулалгүйгээр 10 сая тоглогчтой болж байжээ. Харин саяхан тоглоомыг бүтээгчид Хятад, Япон, Солонгосыг оруулалгүйгээр өдөр болгон тоглодог 14 сая тоглогчтой болсноо зарласан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих