Free Wrestling Men's World Cup

Чөлөөт бөхийн ДАШТ Якутск хотод товлогдлоо

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн Цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутск хотод болно. Тэмцээнд өнгөрсөн жил Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-д эхний найман байрт орсон баг өрсөлдөх юм.

Өнгөрсөн жил АНУ-ын Йовад болсон Дэлхийн цомын хүрэл медальт Японы шигшээ баг бүрэлдэхүүнээ зарлалаа. Наран улсаас 2017 оны дэлхийн аварга Юки Такахаши, 2018 дэлхийн аварга Такүто Отогүро, дэлхийн дэд аварга Сосүке Такатани, ДАШТ-ий хүрэл медальт Юхи Фүжинами, Ацүши Мацүмото тэргүүтэй тамирчид багтжээ.

Япон улс зохион байгуулагч орон ОХУ, Куба, Туркийн шигшээ багтай “А” хэсэгт өрсөлдөх юм. Манай шигшээ баг “В” хэсэгт өнгөрсөн жилийн аварга АНУ, Дэлхийн цомын найман түрүүтэй Иран, Гүржийн багтай багтсан.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих