mimosa-salat

Мимоза салат хэрхэн хийх вэ?

           Хайртай гэр бүлийнхэн,  дотны хүмүүстээ өөрийн гараан амтат хоол хийх жороос хүргэж байна. Энэ удаад гэрийн нөхцөлд МИМОСА хэмээх амтат салат бэлтгэх жор эзэгтэй танд сонин байх болов уу…

ОРЦ:

  • чанасан төмс-4ш
  • чанасан лууван-4ш
  • хүрэн манжин-3ш
  • лаазалсан туна-1ш
  • өндөг-8ш
  • ягаан сонгино-1ш
  • ногоон сонгино-100гр орчим
  • майонез
  • давс
  • салат амтлагч

Хийх арга:

  • Салатанд орох төмс, лууван , хүрэн манжин зэргээ тус тусад нь бүхэл бүхлээр чанаад ногоо үрэгчээр үрнэ.
  • Өндгөө чанаад шар цагаанаар нь салгаад тус тусад нь жижиглэж хэрчинэ.
  • Хоёр төрлийн сонгиноо хэрчээд 100гр хүйтэн+100гр 4-6 хувьтай уксусны холимог уусмалд хийж тавина. Сонгинын аагийг гаргахаас гадна өвөрмөц исгэлэн амттай болно.
  • Тортны 23 см салдаг хэвийy бүслүүрийг том тавган дээрээ тавиад эхлээд төмсөө зулж тавиад дээгүүр нь хуурай салад амтлагчаа бага зэрэг цацаад 1-2 а/х майонез тарааж түрхээд дээр нь лууван+салад амтлагч+ахиад 1-2 а/х майонез+хүрэн манжин+салат амтлагч+маойнез+уусмалд дүрсэн сонгино шүүж аваад дээр нь майонез+лаазалсан туна загас+салат амтлагч+майонез+өндөгний цагаанаа эхэлж тойруулж тавиад голын тойргоор нь өндөгний шараа тавиад дээгүүр нь яншуй,лооль,олив гэх мэтээр чимнэ. Үүний дараагаар өөргөгчид багадаа 30 минут байлгаад зүсэж таваглана. Ингээд амтат МИМОСА салат бэлэн боллоо.
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих