save

Кыргызстан улс хамгийн нэр хүндтэй бэлгүүдээ Путинд өгөв

ОХУ-ын ерөнхийлөгч хэдэн өдрийн өмнө Кыргызстан улсад айлчилсан билээ. Түүнийг онгоцноос буусан цагаас л Кыргызстаны ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков угтан авч үйлчилжээ.

Үндэсний хувцастай бүсгүйчүүд идээний дээд гэгддэг Боорсокыг барин угтлаа. Монголоор бол боорцог.

Хүндэт зочиндоо Кыргызстан улс Орлов үүлдрийн хатирч морь юм уу киргиз тайга нохой бэлэглэдэг уламжлал түгэн дэлгэрсэн. Энэ удаад Кыргызстаны ерөнхийлөгч Путинд хоёуланг нь бэлэглэхээр шийджээ. Энэ түүнийг маш ихээр хүндэлж байгаагийн илрэл юм.

ОХУ-ын армийн түрээсэлж байгаа агаарын цэргийн “Кант” баазын түрээсийн хэмжээг нэмэгдүүлэх мөн бусад гэрээнүүд дээр гарын үсэг зуралцжээ.

Мөн ОХУ-аас тус улсад 30 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болсон байна. Үүнээс өмнө Орос Кыргызстаны 240 сая ам.долларын өрийг хүчингүй болгосон билээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих